”Unknown” шилдгийн жагсаалтыг тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

”Unknown” шилдгийн жагсаалтыг тэргүүллээ

Найруулагч Jaume Collet-Serra-гийн бүтээл адал явдалт "Unknown" кино энэ сарын 18-нд нээлтээ хийсэн. Уг киноны гол дүрд нэрт жүжигчин Liam Neeson, Diane Kruger, January Jones нар тоглосон ба 2003 онд хэвлэгдэн гарч байсан “Out of My Head” нэртэй Франц зохиолоос сэдэвлэн бүтээсэн аж.

Онц сонирхолтой, ээдрээт адал явдал бүхий энэхүү кино 21,8 саяын орлогоор өнгөрсөн долоо хоногийн box office-ыг тэргүүлжээ.

Харин шилдэг киноны жагсаалтын хоёрдугаар байрт DreamWorks-ын бүтээл "I Am Number Four" кино 19,5 саяын орлогоор оржээ.

Харин өнгөрсөн долоо хоногт тэргүүлсэн 4. "Just Go With It" инээдмийн кино гурван байр ухарч, жагсаалтын дөрөвдүгээрт оржээ.

Шилдэг 10 киноны жагсаалт

1. "Unknown," $21.8 сая

2. "I Am Number Four," $19.5 сая

3. "Gnomeo & Juliet," $19.4 сая

4. "Just Go With It," $18.2 сая

5. "Big Mommas: Like Father, Like Son," $17 сая

6. "Justin Bieber: Never Say Never," $13.6 сая

7. "The King"s Speech," $6.6 сая

8. "The Roommate," $4.1 сая

9. "The Eagle," $3.6 сая

10. "No Strings Attached," $3.1 сая

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж