Энэ жил “Ньюанс” хамтлагийн 10 жилийн ой тохиож байгаа билээ. Хамтлагийнхаа ойн хүрээнд ирэх сард Дуурь бүжгийн эрдмийн театрт бие даасан тоглолтоо хийнэ. Жил бүр энэ л өдөр үзэгчдэдээ тоглолтоо барьдаг тэд сюрпризээ дэлгэхийг хүссэнгүй. 10 жилийн ойн тоглолт тэсрэлт, гэнтийн бэлэг дүүрэн байна гэдгийг л дуулгалаа. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сард орон нутагт байгаа фенүүддээ тоглолтоо хүргээд ирсэн тэд үлдсэн цөөхөн аймгуудад энэ зун явж ая дуугаа хүргэхээр төлөвлөөд байгаа аж.
Г.Даша