Монгол өөрийн хиймэл дагуулаа хөөргөнө

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Монгол өөрийн хиймэл дагуулаа хөөргөнө

Монголын Засгийн газар 2015 онд алсын зайн тандалтын техникийн хөгжүүлэх зорилгоор хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөжээ гэж cybersecurity.ru сайт мэдээлэв. Хиймэл дагуулаар Монгол өөрийн нутаг дэвсгэрээ судлахаас гадна телевиз, радио нэвтрүүлэг болон шуурхай холбооны салбарт түүнийг ашиглана. Мөн ашигт малтмалын хайгуул, гамшгийн урьдчилсан судалгаа ба түүний үр дагаврыг арилгахад хиймэл дагуул хэрэгтэй гэнэ. Монголын хэвлэл мэдээллээр саяхан Японы сансар судлалын эрдэмтэд Монголд айлчлан сансрын технологийн асуудлаар хоёр өдрийн семинар зохиож, монголчуудад өөрсдийн туршлагаас танилцуулсан байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж