Ерөнхий шүүгчээр Б.Сарантуяаг томилох уу?

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Ерөнхий шүүгчээр Б.Сарантуяаг томилох уу?

Шүүхийн ерөнхий зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Нийслэлийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр Б.Сарантуяаг, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ нарыг томилуулах тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ. Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдсон Ц.Зоригийн орыг залгах Б.Сарантуяа Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгчээр ажиллаж байгаа. Тэрбээр шүүхийнхэн дундаа нэр хүндтэй нэгэн. Тиймээс Ерөнхий шүүгчийн суудал түүнд ахдахгүй гэдгийг зарим шүүгч хэлдэг. Харин С.Соёмбо-Эрдэнийн тухайд Сонгинохайрхан дүүргийн шүүгчээр ажиллаж байсан. Шүүгчдэд төрөөс орон сууц олгож байхад хамгийн түрүүнд орон сууц авсан хүн бол С.Соёмбо-Эрдэнэ аж.


Зохиогчийн эрх:

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж