Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Хоёрдугаар сарын 21

Өдрийн ишлэл
·    "Лао-Лао"
(Лаосын цагаан будааны архины энэ нэр 1973 оны хоёрдугаар сарын 21-нд Вьентьянд гарын үсэг зурсан гэрээнд шууд наалджээ.)

Эвлэрлийн гэрээ байгуулсан хоёр арми лаосчуудынх байсан юм. Нэг үгээр лао нар. Лаосын вант улс Америкийн дэмжлэгтэйгээр коммунист партизануудын эсрэг байлдааны ажиллагаа явуулж байлаа.
 
Нисэх буудал барих америкийн мөнгөөр 1962 онд Вьентьянд босгосон ялалтын хаалга нь Францын колоничлогчдыг ялсан бэлгэдэл юм.

Үйл явдал

Зохион бүтээгч Жетро Талл нас баржээ

1741 он:
Энэ өдөр британи фермерийн хүү Жетро Талл (1674 онд төржээ) нас барсан байна. Тэрээр  эрдмийн ажлаа хөөж чадалгүйгээр эцгийн мэргэжлийг өвлөөд  газар тариалангийн техникийн анхдагч болжээ. Талл 1701 онд дугуйт тариа суулгагчийг санаачлан бүтээсэн нь ургацыг эрс нэмэгдүүлсэн үр дүнтэй байлаа. Мөн тэрээр анжисны бүтцийг сайжруулсан юм. Энэ англи хүний зохион бүтээсэн төхөөрөмжүүд дэлхийн практикт нэвтэрсэн ч түүний нэр  мартагдсан байв. 1960-аад оны сүүлчээр Лондонд түүний нэртэй рок хамтлаг гарсан байлаа. «Жетро Талл» нэрийн хамтлагийн менежер Жон Ги дуутай, богино гээд л бодож олсон нь зохион бүтээгчийн нэрийг “сэргээсэн” хэрэг болжээ.

Эв хамт намын тунхагийг анх нийтэлжээ
    
1848 он: Карл Маркс, Фридрих Энгельс хоёр “Эв хамт намын тунхаг”-аа хэвлүүлжээ. “Энэ жижиг тохимол нь олон ботиудын үнэ цэнэтэй тэнцэнэ. Түүний утга санаагаар соёлт ертөнцийн зохион байгуулалттай, тэмцэж буй үгээгүй ядуучууд амьдарч байна” гэж Владимир Ленин тухайн цагтаа өгүүлж байв. Эв хамт намын тунхаг нь марксизмын үндсэн үзэл санааг  илэрхийлсэн шинжлэх ухааны коммунизмын анхны мөрийн хөтөлбөр болсон баримт юм. Түүнийг Коммунистуудын холбооны 1847 оны II конгрессийн даалгавраар Карл Маркс, Фридрих Энгельс хоёр бичсэн ба төрж буй коммунист байгууллага ба намуудын тэмцлийн арга барил ба үүргийг тунхагт тодорхойлж өгчээ. Тунхаг “коммунизмын сүнс Европоор тэнж явна” гэсэн үгээр эхэлж, “Орон бүхний үгүйгүй ядуучууд нэгдэгтүн!” гэсэн алдартай уриагаар төгсдөг.

Вьентьяны гэрээг байгуулав

1973 он: Лаосын иргэний дайн ба Америкийн бөмбөгдөлтийг зогсоосон Вьентьяны гэрээнд гарын үсэг зурсан байлаа. Энэ өдрөөс дайны үр дагавраасаа өнөөг хүртэл бүрэн хагацаагүй байгаа Лаосын  энхийн амьдрал эхэлжээ.
 
1968 он хүртэл цэцгэлж байсан Сиангкхуанг мужийн төвд бөмбөгдөлтөд өртөн нурсан сүмийн балгас дунд зөвхөн нэг нүдээ алдаад бүтэн үлдсэн Буддагийн баримал
Өмнөд Вьетнамын коммунистуудын тусламжтайгаар тулалдаж байсан Лаосын коммунист партизануудын эсрэг гэх шалтгаанаар Америкийн нисэх хүчин 1941-1945 онуудад Герман ба Японд хаясан бөмбөгөөсөө их бөмбөгөөр Лаосыг бөмбөгдсөн юм. Гэрээний дараа америкчууд холбоотноо партизануудтай нь тулган үлдээгээд гарч явсан бөгөөд тэнд коммунистууд ялалт байгуулсан билээ. 1975 оноос ван нь чөлөөт хүн болж ялагчид нь Ардын ардчилсан Лаос улсыг тунхаглажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж