Дуучин Бичүүгийн “My album” цомог мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Дуучин Бичүүгийн “My album” цомог мэндэллээ

Дуучин Бичүүгийн шинэхэн цомог худалдаанд гарчээ. Түүнтэй шинэ цомгийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

-Hi Fi-д таны шинэ цомог худалдаанд иржээ. Цомгийнхоо талаар танилцуулахгүй юу?

-“My album” нэртэй шинэхэн цомгоо худалдаанд гаргалаа. Поп стилийн бүтэлтэй бүтэлгүй хайрын тухай болоод ээжийн тухай уран бүтээлүүд орсон. Энэхүү цомогт миний хүсэл мөрөөдөл, бодол багтсан. Мөн амьдралыг үнэн талаас нь дуулъя гэж бодсон. Багагүй хугацаанд бүтсэн цомогтоо их найдлага тавьж байгаа.

-Шинэ цомгийнхоо дуунуудыг клипжүүлж байгаа юу?

-Мэдээж эхнээс нь клипжүүлэх гээд ажил ихтэй байна. Мөн хавар тохироо нь бүрдвэл тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа. Цомогт маань шинэ дуунууд олон орсон. Үүнээс та бүхний мэдэх “Нууцхан гуниг”, саяхан фм-үүдээр цацаж эхэлсэн “Би уйлж дурласандаа ичихгүй” дуунуудаас бусад нь дан шинэ уран бүтээлүүд байгаа.

-Шинэ цомог хичнээн дуунаас бүрдсэн бэ?

-12 дуутай. Цомгийнхоо бичлэгийг “Намуун” студи дээр хийлгэж урд хөршдөө хэвлүүлсэн.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж