Ану тун удахгүй “UB game”-ээ дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Ану тун удахгүй “UB game”-ээ дэлгэнэ

Дуучин Анугын “UB game” нэртэй шинэхэн клип тун удахгүй фенүүдийнх нь хүртээл болох гэж байна.  Тэрбээр шинэхэн уран бүтээлийнхээ тухай “Өнөөдрийн Улаанбаатар хотод залуучуудын дунд болж байгаа үйл явдлыг багцалж харуулахыг зорьсон. Бид нар хэт их задгай, шоу гэдэг зүйлийг эрэлхийлээд байгаа юм биш үү, залуучууд цаг заваа зөв зүйлд зарцуулаад эх орныхоо хөгжил өнөөдөр нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудын төлөө өөрсдийгөө зориулах нь зөв юм биш үү гэдэг тал дээр санаа илэрхийлэхийг хүссэн” хэмээн ярилаа. Тус дууны үгийг “Опоззит” хамтлагийн Гантулга бичин клипийг “Wanted” студи хийлгэжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж