Ардчиллын партизанууд сайн “туулайчид”

Хуучирсан мэдээ: 2011.02.20-нд нийтлэгдсэн

Ардчиллын партизанууд сайн “туулайчид”











МоАХ-г
байгуулахад гар бие оролцон, таваргаж явсан товаришууд өнгөрсөн баасан гаригт
Ардчиллын ордонд цугларч, 1999 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийг дурсав. Улсын
баатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарам, Тагнуулын
ерөнхий газрын дарга асан Т.Билэгт, Дарь Сүхбаатар гээд ардчиллыг Монголд
авчрахад салхи татуулан давхиж явсан тэдний түүх үнэхээр эрэмгий.

УИХ-ын гишүүн
Э.Бат-Үүлийн хэлснээр ардчиллын партизанууд сайн “туулайчид” аж. Галт тэрэг,
цагаан онгоц, “Зил-130” машинаар туулайчилсаар 21 аймагт хүрнэ. Замын зардалгүй
байсан учраас туулайчилхаас аргагүй. Зарим үед “Ардчилал” сонин өвөртлөөд л
морддог байж. Замын зардалгүй партизанууд “Ардчилал” сонингоо зарж байгаад
мөнгө “босгочихно”.  Шуураад л авдаг
байсан гэнэ. “Ардчилал” сонин тухайн үед нэг төгрөгийн үнэтэй бол “Үнэн” сонин
85 мөнгөний үнэтэйгээр худалдаалагддаг байжээ.

Г.Дарь  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж