Шагналын сан гурван сая төгрөг

Хуучирсан мэдээ: 2011.02.20-нд нийтлэгдсэн

Шагналын сан гурван сая төгрөг

Улаанбаатар, Сөүл хотын хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр улсын иргэдийн түүх, соёл ёс заншлыг сурталчлах зорилготой “Хөх толбот ахан дүүс” дүрслэх урлагийн уралдаан зарлалаа. Гурван сая төгрөгийн шагналын сантай эл уралдааныг Нийслэлийн засаг даргын тамгийн газар, Сөүл хотын соёл мэдээллийн төв, Уран зургийн галерей хамтран зохион байгуулах юм.

Уралдаанд уран зураг, уран баримал, зураасан болон монгол зураг, уран бичлэг зэрэг дүрслэх урлагийн бүхий л төрлөөр нэг уран бүтээлч хоёр бүтээлээрээ өрсөлдөх юм байна. Оролцогчдын бүтээлийг ирэх сарын 28-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд тав хоногийн хугацаанд хүлээн авна. Тэргүүн байрт шалгарсан уран бүтээлчийг өргөмжлөл, зөөврийн компьютерээр шагнах бол удаах байруудад шалгарсан уран бүтээлчдийг LCD телевизор, зургийн аппарат, тосон будаг, зургийн хэрэгслээр урамшуулах нь ээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж