Д.Энхбат агсны эхнэрээс баримтууд авчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.20-нд нийтлэгдсэн

Д.Энхбат агсны эхнэрээс баримтууд авчээ

Францын нутаг дэвсгэрээс  манай улсын тагнуулын ажилтнуудад хулгайлагдаж ирсэн талийгаач Д.Энхбатын эхнэртэй  Герман  Улсын Дотоод хэргийн яамны төлөөлөгч  өнгөрсөн баасан гаригт  олон цагийн уулзалт хийсэн байна. Уг ярилцлагын үеэр талийгаачийн эхнэр  нөхрийг нь  хэрхэн хулгайлж  Монголд хүргэсэн болон,  нас барахаас өмнөх үеийн эмнэлгийн магадлагаа зэрэг холбогдох баримтуудыг Германы хууль хяналтынханд хүлээлгэн өгсөн гэнэ. Дашрамд дурдахад Д.Энхбат агсны  хоёр хүүхэд тус улсын харьяат болсон бөгөөд дунд сургуульд суралцдаг юм байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж