“Харри Поттер”-ийн зохиолч өөрийн амьдралаар кино хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.20-нд нийтлэгдсэн

“Харри Поттер”-ийн зохиолч өөрийн амьдралаар кино хийнэ

Их Британийн хамгийн баян эмэгтэй зохиолч Жоан Роулинг арван жилийн өмнө түүнийг өнөөдрийн энэ өндөрлөгт хүргэсэн алдарт “Харри Поттер” зохиолоо бичсэн гэдэг.  Хүүхдэд зориулсан адал явдлын үлгэр бичихсэн гэсэн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн шинэ жилийн тэр уйтгарт шөнө Жоан Роулинг илбэ шидийн ухаанд суралцагч өнчин жаалхүү Харри Поттер, түүний нөхдөд тохиолдсон адал явдлын тухай номоо эхэлжээ.

Өдгөө тэр ном нь 250 сая хувиар дэлхийн 62 орны хэлээр хэвлэгдэн гарч, эзнээ дэлхийн тэргүүн баян эмэгтэйчүүдийн эгнээнд оруулсан юм. Алдарт зохиолч бүсгүй энэ удаад өөрийнхөө амьдралын тухай кино хийхээр төлөвлөжээ. “Strange Magic” буюу “Жигтэй ид шид” хэмээх түүний шинэхэн киноны гол дүрд өдгөө 38 настай Австралийн жүжигчин Поппи Монтгомери тоглохоор болжээ. Харин энэхүү киноны зураг авалт энэ зунаас Канадад эхлэх юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж