“Гурван бүдүүн” тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.20-нд нийтлэгдсэн

“Гурван бүдүүн” тоглолтоо хийнэ

 “Гурван бүдүүн” хамтлаг 2009 онд анхны бие даасан “38-тай аав” тоглолтоо хийж байсан билээ. Харин тэд ирэх сарын 6-нд Бөхийн өргөөнд “Ижийгээ гомдоох учиргүй” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо тавих гэж байна.  Ирэх сарын 8-нд тохиох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан тавих уг тоглолт хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт 21 гэлэнмаа ном айлдах гэнэ.  Тус  тоглолтод хөгжмийн “Маршал”, “Алтан ураг” хамтлаг, бүжгийн “Гранд Па” студийн уран бүтээлчид, дуучин Т.Дэлгэрмөрөн, “Мотив”, “Sync”, “Нюанс” хамтлагууд оролцон ая дуугаа өргөх нь ээ.  Тоглолтын сюрпризээс дэлгэхэд тоглолтын төгсгөлд эхчүүд болон тэдний үр хүүхдийн хүсэл мөрөөдлийг тээсэн 108 гэрэлт зулыг тэнгэрт хөөргөх юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж