Д.Болдбаатар “Дорнын говь” уралдаанд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.20-нд нийтлэгдсэн

Д.Болдбаатар “Дорнын говь” уралдаанд түрүүллээ

Монголын автомастеруудын холбооны "Дорнын говь" мастер кросс уралдаан өнөөдөр Морингийн даваанд болж, уралдааны аваргууд саяхан тодорлоо. Тус холбооны зохион байгуулж буй энэ оны хоёр дахь уралдаанд нийт  30 орчим төмөр хөлөгтөн хурд сорьсоноос “Дорнын говь” мастер кросс уралдааны өнгөрсөн жилийн аварга, мотоспортын ОУХМ Д.Болдбаатар түрүүлж, түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч, спортын мастер Ш.Гомбодорж хоёрдугаар байрт шалгарсан байна. Харин спортын мастер Л.Ариунболд гуравт, Ж.Төрмөнх дөрөвт, н.Батнайрамдал тавд тус тус хурдалж, айргийн тавд багтжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж