Дартсын лигийн сонгон шалгаруулалт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.20-нд нийтлэгдсэн

Дартсын лигийн сонгон шалгаруулалт боллоо

Монголын дартсын холбооноос сар бүр зохион байгуулдаг дартсын тэмцээний хоёрдугаар сарын лигийн тэмцээний сонгон шалгаруулалт өчигдөр болж, нийт 24 тамирчин оролцсоноос 13 тамирчин шалгарч, энэ сарын 26-нд болох хоёрдугаар сарын лигийн тэмцээнд өрсөлдөх эрхээ авлаа. Өмнөх нэгдүгээр сарын тэмцээний зоноос 1, 2-оор шалгарсан нийт 12 эрэгтэй, найман эмэгтэй тамирчин дээр нэмэгдэж, нийт 45 тамирчин хоёрдугаар сарын лигийн тэмцээнд өрсөлдөх юм. Тэмцээн энэ сарын 26-нд California pub-т болох бөгөөд тамирчид тэмцээн болгонд үзүүлсэн амжилтаасаа хамаарч, оноо цуглуулах дүрэмтэй. Улмаар хамгийн өндөр оноо цуглуулсан эрэгтэй 16, эмэгтэй найман тамирчин жилийн эцэст буюу арванхоёрдугаар сарын 18-нд болох Гран-при тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж