Насанд хүрээгүй 193 хүүхэд хоригджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.20-нд нийтлэгдсэн

Насанд хүрээгүй 193 хүүхэд хоригджээ

Улсын хэмжээнд  өнгөрсөн онд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан  3867 хүн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсанаас сэжигтнээр 1048 хүн, яллагдагчаар 2849 хүн  цагдан хоригдсон байна.

 Цагдан хоригдсон хүмүүсийг нас, хүйсээр нь авч үзвэл нийт цагдан хоригдсон хүний 3685 буюу 95.2 хувь нь эрэгтэй ,157 этгээд буюу 4.0 хувь нь эмэгтэйчүүд, 193 буюу 3.5 хувь нь насанд хүрээгүй хүүхэд байжээ.

Цагдан хоригдогсдыг хэргийн ангиллаар нь авч үзвэл хөнгөн хэрэгт 10, хүндэвтэр хэрэгт 1806, хүнд хэрэгт 1403, онц хүнд хэрэгт 648 хүн, цагдан хоригдсон байна.
Хоригдсон хугацаагаар нь авч үзвэл 0-6 сар хүртэл 2555 хүн, 06 сараас нэг жил хүртэл 961 хүн, нэг  жилээс нэг жил 6 сар хүртэл 180 хүн,  нэг жил  зургаан  сараас хоёр  жил хүртэл 35 хүн,  хоёр жилээс дээш 12 хүн тус тус хоригджээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж