Хуучирсан мэдээ: 2011.02.20-нд нийтлэгдсэн

Шидэлтийн шинэ хаан

Бүх оддын тоглолтод 1985 оноос эхлэн багтсан “Гурвын зайн шидэлтийн тэмцээн”-д мөн л шилдгүүд оролцсон. Нийт зургаан мэргэн бууч орсон тэмцээн урьд урьдын жилүүдийн адил сонирхолтой, өрсөлдөөнтэй боллоо.

Хоёр үетэй явагдсан тэмцээнд NBA-ын бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч Рей Аллен, өнгөрсөн жилийн аварга Пол Пирс, “Майами”-гийн Жеймс Жонс нар оролцлоо. Тэднээс гадна NBA-ын онооны лидер Кевин Дюрант, “Кливлэнд”-ийн Даньел Гибсон, энэ улиралд холын зайнаас хамгийн олон шидэлт гүйцэтгээд байгаа Дорелл Райт нар орсон ажээ. Эхний шатнаас Дюрант, Райт, Гибсон нар хасагдсан бол Аллен 20, Жонс 16, Пирс 12 оноогоор шигшээд шалгарсан байна. Пирс өнгөрсөн жилийн дүр зургийг давтах дөхсөн бөгөөд эхний дөрвөн цэгийн алаг бөмбөгийг бүгдийг нь оруулан тав дахь цэгийн сүүлийн бөмбөгийг алдсанаар 18 оноо авч чадсан. Түүний дараа Жеймс Жонс шидэлтээ гүйцэтгэж, 20 оноо авсан бөгөөд түүнд Рей Алленг хүлээх л үлдсэн юм.

Холын зайн шидэлтийн хаан гэгдэх болсон Рэй Рэй энэ шатанд тун хангалтгүй шидэж, 15 оноо авчээ. “Бостон”-ы шилдгүүдийг буулгаж авсан Жеймс Жонс тус тэмцээнд анх удаагаа аваргалсан бол “Бостон”-ыхон түрүүлээгүйд Лос-Анжелес хотын үзэгчид баяртай байлаа.

Бичлэг үзэх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж