Ерөнхий сайд Австралид хүрэлцэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.20-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Австралид хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр орой дагалдан яваа хүмүүсийн хамт Австралид хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Засгийн газрын тэргүүнийг орон нутгийн цагаар 21.00 цагт Австралийн иргэний агаарын тээврийн “Куантас” компанийн онгоцоор Сидней хотод хүрэлцэн ирэхэд Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайд Жамбалдорж гэргийн хамт угтан авчээ. Өнөөдөр өглөө Ерөнхий сайд Хантер Балид очиж “Экстрата” компанийн "Маунт Овен" нүүрсний уурхайтай танилцана. Энэ уурхай нь жилдээ 15 сая тонн нүүрс олборлодог. Олборлосон нүүрснийхээ дийлэнхийг боловсруулж, хагас коксжуулсан хэлбэрээр Зүүн Азийн орнуудын төмөрлөгийн үйлдвэрүүдэд нийлүүлдэг, байгаль орчны аюулгүй байдлыг хангасан, бүрэн автомат уурхай юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж