Ерөнхийлөгчид “алтан хошуу” хүргэв

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид “алтан хошуу” хүргэв

Шинэ жилийн баяраар сүүтэй хундага өргөж, архигүй монгол болохыг уриалсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалга бараг л хууль баталснаас илүү хүмүүсийн ярианы сэдэв болоод амжсан. Энэ байдал хөдөө орон нутагт ч адилхан. Энэ сарын 18-нд  Төрийн тэргүүн Баянхонгор аймагт ажиллаж, иргэдтэй уулзах үеэр  нэгэн иргэн тус аймгийн Эрдэнэцогт сумын засаг дарга Д.Төмөрбаатарын талаар ерөнхийлөгчид “алтан хошуу” хүргэлээ. Нэр нь үл мэдэгдэх иргэний еөрнхийлөгчид хандсан бичигт “Сумын засаг дарга Д.Төмөрбаатар шинэ жилээр согтуу байсан. Тэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь  сүүгээ уудаг юм байгаа биз. Бид нар архиа ууна” гэжээ. Танхим дүүрэн инээдэм болж, Ерөнхийлөгч Эрдэнэцогт сумаар орохдоо засаг даргад энэ тухай хэлэхээ амалсан юм. Эрдэнэцогт сумын мянгат малчин Н.Батболдын зочлох үеэр “хэргийн эзэн” ч хүрэлцэн ирсэн байв. Муу үг модон унаатай гэж аль хэдийн сонсож амжсан бололтой. Сумын засаг даргын нүүр улайж “Би  энэ архидалтын  эсрэг тэмцдэг ганц хүн. Ямар муухай санаатай хүн нь тийм юм бичдэг байнаа. Би тэгэж ярих хүн биш. Архи дарс хэрэглээд байдаггүй” гэж  ерөнхийлөгчид дахин дахин  учирлаж байв. Хэнийх нь үнэн, хэнийх нь худал болохыг бүү мэд. “Алтан хошуу” хүргэсэн  хүн бичгээр ийм мэдээлэл өгсөн нь өөрийгөө илчлэхээс эмээсэн бололтой.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж