
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид хамгийн их алкохол уудаг үндэстэнүүдийн чансааны жагсаалтыг гаргасан байна. Гайхалтай нь энд оросууд дахиад л тэргүүлж чадсангүй зөвхөн эхний тавд оржээ.
ДЭМБ-ын мэдээгээр энэ жагсаалтын тэргүүнд молдавчууд бичигдсэн байна. Тэдний нэг хүн жилийн турш 18,22 литр согтууруулах ундааг дундажаар хэрэглэдэг ажээ. Жилдээ нэг хүнд хэрэглэсэн согтууруулах ундааны хэмжээ нь 16 литрээс арай илүүхэн чех, унгарууд дараагийн байрт орлоо.
Нэг хүний хэрэглээ нь 15,76 ба 15,6 литр болсон орос, украинчуудад дөрөв ба тавдугаар байр ногджээ.
Хамгийн их уудаг чансааны эхний аравт Эстони, Андорра, Румын, Словени ба Беларусь багтав.