Ливи, Бахрейн: хувьсгал өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

Ливи, Бахрейн: хувьсгал өрнөж байна

Фото: ISRAland/AP Гэрэл зурагчин: Ahmad Omar
Муамар Каддафийн дэглэмийг эсэргүүцэгсэд хоёрдугаар сарын 18-ны өглөөнөөс Ливийн зүүн хот Бенгазийн гудамжнаа жагсан цугларч байна. Тус оронд хийгдсэн “Хилэгнэлийн өдрийн” дараа эсэргүүцэгсэд ба хууль хяналтын байгууллагынхны хооронд гарсан мөргөлдөөний улмаас 24 хүн алагдлаа гэж  Human Rights Watch олон улсын байгууллага мэдээлэв.
Баасан гаригийн турш ливичууд ба Каддафийн дэглэмийн хүчний байгууллагынхны хооронд мөргөлдөөн гарч байгааг гэрч нарын ярианаас арабын телевиз, агентлагууд дамжуулж байна. Бенгази ба түүний ойролцоох Эль-Бейда хотуудад буун дуу гарч байгаа бол харин нийслэл Триполид нь харьцангуй тайван байна. Эль-Бейда хотод пүрэв гаригийн мөргөлдөөний улмаас таван хүн амиа алдсан байжээ.
Хамгийн сүүлчийн мэдээгээр Ливийн гурав дахь том хот Эль-Байда эсэргүүцэгчдийн хяналтад бүрэн оржээ. Орон нутгийн цагдаагийнхан эсэргүүцэгчдийн талд орсон байна. Энэ тухай Ливийн тэрслүү үзэлтнүүдийн хоёр байгууллага мэдээлжээ. Маржа ба Дерна хотуудад цагдаагийнхан эсэргүүцэгчдийн талд орж буй мэдээ ирж байна.
Баасан гаригт амь үрэгдэгсдийг нутаглуулсан ба энэ өдрийн мөргөлийн дараа дахин эсэргүүцэл хүчээ авч магадгүй гэж өглөөнөөс шинжээчид мэдээлжээ.
Бахрейнд амь үрэгдэгсдийг баасан гаригт оршуулан олон хүн оролцож байгаа гэнэ.Персийн булангийн энэ улсын шиитийн олонх цөөнх суннитийн ноёрхлыг эсэргүүцэн үймээнтэй байна. Тус улсын нийслэл Манама хотод пүрэв гаригийн эсэргүүцлийн үеэр цэргийнхэн дөрвөн хүнийг буудан хөнөөгөөд 230 гаруй хүнийг шархдуулжээ. Хэдэн арван хүнийг баривчилсан бөгөөд баасан гаригт цэргийнхэн хотод хяналтаа тогтоосон байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж