Агаарын тээврийн үнийг чөлөөлөх үү

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

Агаарын тээврийн үнийг чөлөөлөх үү

Монголын агаарын тээврийн үнийг чөлөөлөх нь зүйтэй гэж Засгийн газраас үзэж буй бөгөөд саяхан иргэний нисэхийн талаар төрөөс баримтлах бодлоготой болох шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор  агаарын тээврийн үнэ ханшийг чөлөөт өрсөлдөөний зарчмаар явуулах боломж, аргын талаар АНУ-ын “Интервистас” компани судалгаа хийхээр болжээ. Агаарын тээврийн үйлчилгээний үнэ ханшийг чөлөөлснөөр онгоцны тийзийн үнийг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжтой гэнэ. Хэрвээ Монгол улсын Засгийн газар зөвшөөрвөл  гурван жилийн хугацаанд агаарын тээврийн үйлчилгээний үнэ тарифийг чөлөөлөх боломжтой юм байна.

Ж.ГЭГЭЭ    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж