Газрын гадаргуу доорх усны төвшин буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

Газрын гадаргуу доорх усны төвшин буурчээ

Усны газраас уул уурхайн ус ашиглалтын байдалд өнгөрсөн онд судалгаа явуулсан байна. Уг судалгааны дүнгээр манай улсын газрын гадаргуу доорх усны төвшин багасч байгаа гэсэн үзүүлэлт гарчээ. Газрын гадаргуу доорх усны төвшин буурснаар ширгэсэн гол горхины тоо жилээс жилд нэмэгдэх болсон байна. Тухайлбал, Бор-Өндөрийн жоншны үйлдвэр орчмын 1.5 км радиустай газарт газрын доорх усны түвшин 20 гаруй метрээр доошилсон гэнэ. Тус уурхай өнөөдрийг хүртэл жилд 1.2 сая шоометр ус ашигласан байна. Түүнчлэн Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайнууд жилд тус бүр 4.5-5.0 сая шоо метр ус ашигладаг гэсэн тооцоо гарсан байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж