
Нэгдүгээр сард үйлчилгээний салбарт гадаадын хөрөнгө оруулалт 31,2 хувиар өсөн 4,69 тэрбум ам.доллар болсон бөгөөд нийт ашиглагдаж байгаа гадаадын хөрөнгийн 46,8 хувийг эзлэв.
Хятадын баруун бүс дэх гадаадын хөрөнгө оруулалт нь төвийн ба зүүн бүсээс давжээ. Баруун бүсэд 510 сая ам.доллар орж иржээ.
Энэ сарын дотор Хятадын хөрөнгө оруулагч нарын гадаад орнуудад хийсэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2,74 тэрбум ам.доллар хүрч, дэлхийн 78 орны 489 үйлдвэр, аж ахуйн байгууллагыг хамарчээ.