”Нэгдмэл Орос” Кадыровыг солих хүнээ олов

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

”Нэгдмэл Орос” Кадыровыг солих хүнээ олов

“Нэгдмэл Орос” нам Чечень ба Ульяновск мужийн тэргүүнд нэр дэвшүүлэх хүнээ сонгосон тухай тус намын сайтад нийтэлсэн байв.
Энэ мэдээний дагуу Нэгдмэл Орос нам ОХУ-ын  ерөнхийлөгч Дмитрий Медведевт Чеченийн өнөөгийн тэргүүн Рамзан Кадыров, Грозный хотын захирагч Муслим Хучиев ба Грозны хотын нэгэн дүүргийн тэргүүн Шаид Жамалдаев нарын нэрийг тус улсын тэргүүнд дэвшүүлэхээр санал болгох ажээ.
Ульяновск мужийг өнөөгийн захирагч Сергей Морозов, Ульяновск хотын захирагча Александр Пинков эсвэл Тооллогын танхимын аудитор Сергей Рябухин нарын нэг толгойлж магадгүй.
Чеченийн тэргүүн Рамзан Кадыровын бүрэн эрхийн хугацаа гуравдугаар сард, Ульяновскийн захирагч Сергей Морозовынх дөрөвдүгээр сард дуусч байгаа юм.
Тэднээс гадна 2011 онд Сахалины ба Санкт-Петербургийн захирагч нарын бүрэн эрхийн хугацаа  дуусна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж