Ираны хувьсгалын манаа эсэргүүцэгсдийг дэмжихээр шийдэж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

Ираны хувьсгалын манаа эсэргүүцэгсдийг дэмжихээр шийдэж байна

Бойцы КСИР. Фото ©AFP
Ираны лалын хувьсгалын манаа корпусын (ЛХМК) хэд хэдэн дээд тушаалын офицерүүд өөрийн дарга нарт хандан жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг хүссэн тухай The Daily Telegraph сонинд бичжээ.
Хошууч генерал Мохаммед Али Жафарийн нэр дээр ирүүлсэн захидалдаа тэд ЛХМК ба басиж гэх цэрэгжсэн байгууллагынхныг эсэргүүцлийн ажиллагааны үеэр жагсагчдад аль болох түвшин хандахыг хүссэн байлаа.
Захидалд Тегеран, Кум, Исфахан, Тебриз хотын ЛХМК-ын анги нэгтгэлийн офицерууд гарын үсгээ зурсан бөгөөд тэд Жафарид хандан өөрийн мэдлийнхээ дагуу басижуудад “дараагийн удаа бороохойгоо гэртээ орхихыг” тушааж өгөөч хэмээн бичсэн байв.
Тэд өөрсдийн зүгээс “Бид эсэргүүцэгчдийн улс төрийн бодлого ба тэдний лидерүүдийн үйлдлийн эсрэг шударга шаардлага тавьж байгаа ахан дүү нараа буудаж, зодохгүй” гэж амлажээ.
Хэзээ бичигдсэн нь тодорхойгүй захидлын хувь хоёрдугаар сарын 18-нд сонины газар иржээ. Энэ өдөр Ираны Засгийн газар өөрсдийн талынханд хандан “үзэн ядалтын марш” явуулахыг уриалсан байв.
Хоёрдугаар сарын 14-нд Засгийн газрын эсрэг жагссан хүмүүст энэ марш өөрсдийн үзэн ядалтыг харуулах гэнэ. Тэр жагсаалыг цагдаагийнхан ба бисижүүд балмадаар хөөн тараасан юм.
Ираны сөрөг хүчин тэр эсэргүүцлийг сүүлчийнх биш гэж мэдэгдсэн байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж