Хосни Мубарак Обаматай ярилцахаас татгалзав

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

Хосни Мубарак Обаматай ярилцахаас татгалзав

Албан тушаалаасаа огцорсон Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубарак сөрөг хүчний талд зогссон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярихаас татгалзсан тухай Лондонд араб хэлээр хэвлэгддэг "Аль-Кудс аль-Араби" сонин өгүүлжээ.
Хэд хэдэн эх сурвалжийн мэдээнээс үндэслэн тэр сонин бичихдээ Хосни Мубарак Шарм аш-Шейх дахь хамгийн үнэтэй буудал болох ерөнхийлөгчийн нэгэн өргөөнд амьдарч, хамгаалалч нарынхаа тоог нэмсэн гэв. Үүний хажуугаар амралтын бүсийг хамгаалах зорилгоор Египетийн армийн хоёр суманг Израилийн зөвшөөрлөөр Синайн хойгт байрлуулсан билээ.
Мубаракийн биеийн байдал сайжирч тэрээр утсаар ярих болсон байна. Саудын Аравийн Засгийн газартай тэр холбогдон ярилцах үеэр түүнд орогнол өгч байгааг хэлжээ. Гэвч Мубарак өөрийн амьдралаа Египетэд дуусгана гээд тэдний саналд талархсан гэнэ.
Харин тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн утасны дуудлагад хариу өгөхөөс татгалзсан байна. АНУ-ын лидерүүд түүнийг нэн даруй огцрохыг шаардаж байсанд нь тэр гомдсон хэвээр ажээ.
Ерөнхийдөө тэрээр Шарм аш-Шейхд ердийнхөөрөө амьдарч байна. Jolie Ville Movenpick Golf & Resort буудлын ерөнхийлөгчийн өргөөнд амьдарч швейцари шоколад, загасны  түрс, шинэ махтай шилдэг амттай хоол захиалан сууж байгаа гэнэ. Харин өөрийн ойрын найз генерал Омар Сулеймантай холбоотой байгаа эсэх нь тодорхойгүй. Ерөнхийлөгчийн өргөө байгаа буудал нь Мубаракийн найз Хусейн Салемынх ба тэрээр зэвсгийн наймаа ба Израильд байгалийн хий нийлүүлэх бизнесээр Мубарактай холбоотой байжээ.
Энэ үеэр бямба гаригт Каир хотноо ялагчдын марш хийгдсэний дараа Каир хотын Мубаракийн эхнэрийн нэртэй дүүрэгт “Сьюзан Мубаракийн төсөл” нэрээр баригдаж байсан хэд хэдэн таван давхар байр шатжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж