Бенгазид долоон жагсагч алагдав

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

Бенгазид долоон жагсагч алагдав

Ливийн Засгийн газрын эсрэг жагсаал. Фото: Jacqueline Head
Ливийн Бенгази хотод Засгийн газрын эсрэг жагсагчид ба тусгай албаныхны хооронд пүрэв гаригт гарсан мөргөлдөөний улмаас долоон хүн үрэгдсэн тухай эмнэлгийн мэдээлэлд үндэслэн Agence France-Presse мэдээлсэн байлаа. Сүүлийн мэдээгээр нийт амь үрэгдэгсдийн тоо 27 хүн болжээ.
“Хилэгнэлийн өдөр” гэж зарласан эсэргүүцлийн арга хэмжээ Ливийн таван том хот Бенгази, Бевида, Зентан, Риджбан ба Дарнад хоёрдугаар сарын 17-нд болжээ. Бүх нийтийн жагсаалд оролцохыг уриалсан зарыг зохион байгуулагчид нь нийгмийн сүлжээ гэж нэрлэгдэж буй Facebook Twitter-ээр дамжуулан түгээсэн байлаа гэж АР  тодруулан мэдээлэв.  
Засаг захиргааны байрыг түймэрдсэн, олон нийтийн жагсаал гарсан тухай мэдээлэл Ливийн нутгаас ирсээр байна. Батлагдаагүй мэдээгээр хэд хоногийн эсэргүүцлээр 20 орчим жагсагч алагдсан байна. “Мусульман ахан дүүс” байгууллагын орон нутгийн салбар жагсагчдын эсрэг хүч хэрэглэж байгаад Засгийн газрыг буруутгажээ.
Энэ цагаар Ливийн нийслэлийн интернэтийн хэрэглэгчид сүлжээнд ороход хүндрэлтэй болсныг мэдээлж байна. Египетийн хэрэг явдлын үеэр Ливийн эрх баригчид дөрөв хоногийн турш сүлжээг хаах арга хэмжээ авч байсан юм. Сүүлийн хоногт Ливийн нийслэлд Муаммар Каддафийг дэмжсэн хэд хэдэн жагсаал цуглаан болсоныг тооцохгүй бол байдал тайван байна.
Ливид анхны эсэргүүцэл өнгөрсөн мягмар гаригт Бенгази хотноо болон ерөнхий сайд Багдади аль-Махмудийг огцруулах мөн улс төрийн хоригдлуудыг чөлөөлөхийг шаардсан байв. Тэр үеэр гарсан мөргөлдөөний улмаас арван цагдаа нийт 14 хүн хэлмэгдснийг мэдээлж байлаа.
Каддафийн Засгийн газар 40 гаруй жил засгийн эрхэнд байгаа ба тэд олны дургүйцлийг зогсоох арга хэмжээ авч байна. Төрийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмнэ гэв. Мөн Ливийн лидер Каддафи орон нутгийн нөлөө бүхий бүлэглэлийн удирдагч нартай уулзсан бөгөөд түүний эсрэг хэргээр хоригдож байгаа 110 исламистийг чөлөөлнө гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж