Пүрэв гаригт Йеменд 31 хүн хэлмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

Пүрэв гаригт Йеменд 31 хүн хэлмэгдлээ

Йемены пүрэв гаригийн эсэргүүцлээр наад зах нь 31 хүн хэлмэгдлээ гэж Agence France-Presse дамжуулжээ.
Боомт хот Аденд цагдаа нар жагсагчдыг тараахаар галт зэвсэг хэрэглэн зургаан хүнийг шархдуулжээ. Хэдэн зуун жагсагчид гурван буудал, хэд хэдэн дэлгүүрийг бут ниргэн тоносон ба гудамжинд бэхлэлт босгож байна. Хэд хоног үргэлжилж байгаа үймээнээр 20 орчим хүн хэлмэгдэж, төдий тооны хүмүүсийг цагдаагийн газар баривчилжээ.  
Дэглэмийг дэмжигчид ба эсэргүүцэгчдийн хооронд гарсан мөргөлдөөнөөр Сана хотод 25 хүн шархадсан байна. Хэрэг явдлыг зогсоохыг цагдаагийнхан оролдсон боловч ерөнхийлөгч Али Абдаллà Салехûí талынхан буудаж эхэлсний дараа тэд явцгаасан бана.
AFP агентлагийн гэрэл зурагчин толгойдоо чулуугаар цохиулан шархадсан ба өөр нэг зураглаачийг Салехийн талынхан зоджээ.  
Йемены нийслэл дэх олон нийтийн эсэргүүцэл улам өргөн цар хүрээтэй болж байгаа ба эсэргүүцлийн ажиллагаанд бусад хотын иргэд нэгдсээр байна. Ерөнхийлөгч нь үндэсний эвлэрлийн Засгийн газар байгуулахаар амласан ч иргэд эсэргүүцлээ зогсоохгүй байна.  Таиз хотод жагсагчдын дунд хэн нэгэн гар бөмбөг шидсэний улмаас 22 хүн шархаджээ.
Ерөнхийлөгч Салех 2006 оны сонгуулиар Йемены ерөнхийлөгчөөр долоон жилийн хугацаатай сонгогдсон юм. Нийтдээ тэрээр 32 жил орчим засаг барьж байна. Энэ сарын эхээр төрийн тэргүүн дахин сонгуульд оролцохгүй, хүүдээ эрхээ шилжүүлэхгүй хэмээн амласан байлаа. Амлалтаа тэрбээр Тунис, Египетийн хэрэг явдлын үеэр өгсөн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж