Бахрейны эмх журмыг зохицуулахаар арми оржээ

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

Бахрейны эмх журмыг зохицуулахаар арми оржээ

Танки в Манаме. Фото ©AFP
Бахрейны арми тус орны нийслэлийн чухал цэгүүдэд хяналтаа тогтоон нийслэлийн эмх журмыг сахиулна гэж мэдэгджээ. Эсэргүүцлийн ажиллагаа явуулахыг хориглосон армийн мэдэгдлийг төрийн телевизээр нь дамжуулсан байна. Дэг журам зөрчигчидтөй хатуу тэмцэнэ хэмээн армийн мэдэгдэлд өгүүлжээ.
Үүнээс хэдэн цагийн өмнө Манама хотын төв талбайгаас жагсагчдыг цагдаагийнхан хөөн тараах үеэр дөрвөн хүн амиа алджээ.
Шиитийн сөрөг хүчний лидер Абдул Джалиль Халиль (Abdul Jalil Khalil) мэдэгдэхдээ парламентын доод танхимын шийт үндэстэн 18 гишүүн жагсагчдыг хөнөөснийг эсэргүүцэн  өөрсдийн мандатаас татгалзсан тухай хэлсэн байна. Өмнө нь эсэргүүцэл хийх үеэр хоёр хүн амиа алдсан ба Бахрейны ван шейх Хамад бен Иса аль-Халифа амь үрэгдэгсдийн ар гэрт гашуудал илэрхийлсэн байв. Тэднийг хөнөөсөн гэх сэжигтэн цагдаа нарыг барин саатуулжээ. Эсэргүүцлийн ажиллагаа энэ сарын 14-нд Бахрейнд эхэлсэн ба шиитийн олонх улс төрийн системийн өөрчлөлтийг шаардаж байна. Тэдний эсэргүүцэл суннитийн цөөнхийн засаглалын эсрэг байгаа юм. Бахрейны ван парламентын дээд танхимын гишүүдийг томилдог нь шиитүүдийн дургүйцлийг төрүүлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж