Даваа гаригаас одонгийн мөнгө олгоно

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

Даваа гаригаас одонгийн мөнгө олгоно

Эхийн алдар одонтой эхчүүдэд жилд нэг удаа мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн билээ. Одоогоор “Эхийн алдар” одонтой 129,0 мянган эх байгаагаас нэгдүгээр зэргийн одонтой 37,6 мянган эх, хоёрдугаар зэргийн одонтой 91,4 мянган эх бүртгэлтэй байгаа аж. Ингэснээр 37,6 мянган эх жилд нэг удаа 200,0 мянган төгрөг, 91,4 мянган эх 100,0 мянган төгрөг авахаар болоод байгаа юм.
“Эхийн алдар” одонтой эхчүүд ирэх даваа гаригаас мөнгөн тусламжаа авч эхлэх бөгөөд мөнгийг Хаан, Хадгаламжийн банкуудаар дамжуулан олгох юм.
Харин шинээр одон авах буюу нэмэгдсэн мөнгөн тусламжийг ирэх зургадугаар сарын 1-ээс олгоно.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж