
Тус суманд ашигт малтмал олборлох лицензийг анх 1995 оноос олгож эхэлсэн байна. Ерөө сумын 50 орчим мянган га газар сүйтгэгдсэн талаар “Хатан Ерөө гол” хөдөлгөөнийхөн шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Одоогийн байдлаар Ерөө суманд олборлолт явуулах лицензтэй 132 аж ахуйн нэгж байгаагийн 34 нь 2004 оноос төмрийн хүдэр олборлож, нэг ч төгрөгийн татвар төлөлгүй экспортод гаргасаар байгаа гэнэ. Тиймээс цаашид уул уурхайнхантай тус сумынхан нэлээд хүчтэй тэмцэл өрнүүлэхээ мэдэгдээд байгаа юм.
Ж.ГЭГЭЭ