
Шүүх хурлын шийдвэрийг шүүгч Парди танилцуулсаны дараа Б.Хурц давж заалдах эрхтэйг сануулсан бөгөөд Монголын тал давж заалдахаар болсон байна.
Шүүх хуралд ГХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Элчин сайд Б.Алтангэрэл, ГХЯ-ын Консулын газрын захирал Д.Ганхуяг, Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Ц.Болор, ЭСЯ-ны зөвлөх, консул Н.Батаа нар болон Б.Хурцын эхнэр, хүү нь оролцов. Тулгар биетэй байсан Б.Хурцын эхнэр Лондонд амаржиж дөрөв дэх хүүхдээ төрүүлсэн байна.