Эрэгтэйчүүдийн нийгэмлэг байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

Эрэгтэйчүүдийн нийгэмлэг байгуулна

Жендэрийн тэгш байдлын үндэсний хороо “Жендэрийн шударга ёс ба эрэгтэйчүүд” сэдэвт сургалтыг эрэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудад зориулан сургалт зохион байгуулж байна.
Монгол улсад идэвхтэй үйл ажиллагаа явууулж буй эрэгтэйчүүдийн 30 гаруй төрийн бус байгууллага байдаг тэд нэгдэн эрэгтэйчүүдийн нийгэмлэг байгуулахаар шийдвэрлээд байна. Эрэгтэйчүүдийн нийгэмлэг ядуурал, ажилгүйдэл, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, хүчирхийлэл, архидалтай тэмцэх зэрэг нийгмийн хүрээний нэн чухал асуудлуудаас эхлэн үйл ажиллагаагаа идэвхжүүлэхээр төлөвлөөд байна.
Жендэрийн тэгш байдлын Үндэсний хороо нь 2008 онд “Монголын эрэгтэйчүүдийн
Үндэсний чуулган”, өнгөрсөн онд дээрх 30 гаруй ТББ-уудын төлөөллийг
оролцуулан “Шинэ үнэлэмж, Шинэ хандлага” уулзалт ярилцлагыг тус тус зохион
байгуулсан бол энэ онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг УИХ-аар батлуулсаны дараах анхны ажлаа “Жендэрийн шударга ёс ба
Эрэгтэйчүүд” сэдэвт сургалтаар эхэлж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж