Үнсэлт яагаад өөр байдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Үнсэлт яагаад өөр байдаг вэ?

Үнсэлт хүнд маш тааламжтай мэдрэмж төрүүлдэг. Нөгөө талаар уг таашаалтай шүргэлт эр эм хүмүүсийн романтик харилцаанд хэрхэн ханддагийг харуулж байдаг аж.  Хүн яагаад үнсэлцдэг болсныг тайлбарлах аргагүй. Эрдэмтэд үүнийг амьтад үр зулзгаа хөхүүлж, хооллох үедээ хэлээрээ долоодогтой ямар нэгэн холбоотой гэж үздэг. Гэвч үнсэлт бол хүн хайр энхрийлэл, дур хүслээ илэрхийлдэг арга.

“Уруул юу өгүүлнэ вэ?” номын зохиогч Рутгерын их сургуулийн  антропологич Хелен Фишер үнсэлт гурван хэрэгцээг илэрхийлдэг гэж үзжээ. Романтик үнсэлт хүний соёлын  нэг хэсэг бөгөөд өөрт тохирох хүнийг олж, үр хүүхэдтэй болоход маш чухал үүрэгтэй гэнэ.

Яаж гэж үү?  Цаад учир нь үнэндээ халуунаар үнсэлцэх  үеийн биологийн хариу үйлдэлтэй холбоотой.Үнсэлцэх үед  дур хүслийн гормон допамин, хамтрагчаа эзэмдэх хүслийг төрүүлдэг аз жаргалын гормон серотонин ялгардгийг судалгаа харуулсан юм. Харин дээрх хоёр гормон нь дур тавиулдаг окситосин хэмээх хайр дурлалын гормон ялгарахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Залуу хосын амьдралд уг гормон яагаад зайлшгүй чухал үүрэгтэйг та харж байгаа биз дээ.
Хамгийн сонирхолтой нь  эрдэмтдийн ийн нэрлэж буй гормон дурласан хүний бие махбодод үүсдэг аж.

Гэвч  үнсэлт заримдаа бүтэлгүйтэх үе бий.  Эрчүүдийн 59 хувь, эмэгтэйчүүдийн 66 хувь нь үнсэлцэж чаддаггүйгээс харилцаа нь бүтэлгүйтдэг гэж үзжээ. Тэгэхээр хүний үнэрлэх мэдрэмж эсрэг хүйстнээ таньж мэдэх ухамсраас ангид чадвар болж таарч байна.  Биологич эрдэмтэн Клаус Ведекинд эмэгтэй хүн эр хүний үнэрт юу юунаас илүү татагддагийг олж харжээ. Энэ нь генийн онцлог шинж нь эрүүл, ухаантай үр хүүхэдтэй болох боломжийг нэмэгдүүлдэгтэй холбоотой байж ч магад.  
Эрчүүдийн үнсэлт сексийн дур хүслийн илэрхийлэл байдаг бол эмэгтэйчүүдийн үнсэлт эр хүнийг хүлээн зөвшөөрч буйн илрэл байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж