“Тогтвортой амьжиргаа-II” төсөл батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

“Тогтвортой амьжиргаа-II” төсөл батлагдлаа

Дархан-Уул аймагт энэ онд онд хэрэгжих “Тогтвортой амьжиргаа-II” төслүүд батлагдлаа. Уг төслөөр тус аймагт санхүүжигдэх төслүүдийг багийн Иргэдийн нийтийн хурлаа дамжуулан өөрсдийн саналаа өгч, батлуулсан байна. Төслийн хүрээнд аймгийн төв Музейд теле үзвэрийн танхимыг шинээр байгуулах, I сургуулийн спорт заалын засвар, 15 дугаар цэцэрлэгийн биеийн тамирын кабенит засварлах, 23 дугаар цэцэрлэгийн багш хүүхдийн ширээ сандлыг шинэчлэх, Азийн хүүхдүүд сангийн нарны халамжийн төвийн нарийн боовны цехийн байр барих төслүүд хэрэгжихээр боллоо. Мөн Шарын гол сумын 2 дугаар сургуулийн урлагийн заал, сумын эмнэлэгт орчин үеийн стандартын шаардлага хангасан шүдний эмчилгээний кабенит тохижуулах төсөл хэрэгжих гэнэ .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж