МоАХ-ны анхны хурлыг дурсав

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

МоАХ-ны анхны хурлыг дурсав

Одоогоос 21 жилийн өмнө буюу 1999 оны хоёрдугаар сарын 18-ны энэ өдөр МоАХ-ныхон олон нийтэд хандсан анхны хурлаа хийж байсан түүхтэй аж. Энэ түүхт өдрийг ардчиллын партизанууд өнөөдөр эргэн дурслаа. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл хэлэхдээ “Энэхүү МоАХ-ны анхны хуралдаанаас 24 хүн Ардчилсан намын гишүүн болж байлаа. Гэхдээ Ардчилсан намыг байгуулсан даруйд Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Төрийн эсрэг гэмт хэрэг хийх нь хэмээн үзэж, бүртгэхээс татгалзсан юм. Хэдий бидэнд байгуулсан намаа бүртгүүлэх эрх олдоогүй ч ард түмнийхээ дэмжлэгтэйгээр Ардчилсан намаа бүртгүүлж байсныг дурсахад таатай байна” гэлээ.

МоАХ-ны анхдугаар илтгэлийг тухайн үед Ардын жүжигчин Д.Сосорбарам тавьж байжээ. Гэхдээ нэлээд ярилцсаны эцэст жүжигчинд энэ эрх олдсон аж. Улсын драмын эрдмийн театрын жүжигчин байсан тэрбээр “Илүү сартай зун” уран сайхны кинонд тоглоод, Галаагийн дүрээр олон нийтэд танил болчихсон нь нэг талаар илтгэл тавих эрхийг авах гол үзүүлэлт болсон ч, “Жүжигчин юм болохоороо илтгэлээ тавих үедээ сэтгэл нь хөөрөөд, илүү юм ярих вий” гэдэг болгоомжлол тухайн үеийн МоАХ-ны гишүүдийн дунд цөөнгүй байсан гэнэ. Эдүгээгийн Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан “Сосорбарамаа чи илтгэлээ надад тавьж, шалгуул” гэж хэлж байсныг Ардын жүжигчин Д.Сосорбарам энэ өдөр дурслаа.

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл хэлэхдээ “Уг нь бид С.Зоригоороо илтгэл тавиулъя гэж үзсэн ч, нэг л сул сонсогдоод байсан. Тиймээс илтгэлийг олон нийтийн зүрх сэтгэлд сэртхийтэл,  эрэмгий, дайчин,  хүргэх хүн яах аргагүй Со маань байсан юм” гэж 21 жилийн өмнөх түүхэн үйл явдлыг дурслаа.

Дээрх арга хэмжээнд МоАХ-ны гишүүд, дэмжигчид оролцож байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж