
Ардчилсан холбооны анхны зохицуулагчаар С.Зориг агсан ажиллаж байсан аж. Харин 1990 оны Хоёрдугаар сарын 18-нд МоАХ-ны анхдугаар Их Хурал Монголын Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонд хуралдаж хот хөдөөгийн 611, гадаадын 200 гаруй төлөөлөгч оролцож байжээ. Энэхүү хурлаас МоАХ-ны ерөнхий зохицуулах зөвлөлийг нийт 35, тэргүүлэгчдийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.
Энэ хурлаараа МоАХ-ны гишүүд МАХН-ын төв хорооны Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж анхны чөлөөт хэвлэл болох “Шинэ толь” хэмээх сонин хэвлэгдэн гарсан түүхтэй аж. Ийнхүү Ардчилалын алтан хараацай С.Зориг агсны хамгийн анх тэргүүлж байсан МоАХ үүсэн байгуулагдаж анх хуралдсаны 21 жилийн ойн өдөр тохиож байна.