
Хэдхэн өдрийн өмнө “The Wall Street” сэтгүүлд Apple-ийн шинэ загварын iPhone-ийг өмнөх загваруудаасаа илүү хямд, илүү овор багатай болно хэмээн бичиж байсан юм. Харин The New York Times сэтгүүлд шинэ үеийн iPhone-ийг үнийн хувьд хямд болох ч, овор хэмжээний хувьд өөрчлөлт орохгүй тухай баталгаатай эх сурвалжаас авсан мэдээллийг нийтэлсэн байна. Учир нь смартфоны овор хэмжээг багасгах тусам гарах зардал, өртөг нь өсдөг ажээ.
Түүнчлэн нэг хэсэг iPhone Nano загвар гарна гэж шуугиж байсан ч, энэ нь нэг хэсэгтээ мөрөөдөл хэвээр үлдэх бололтой. Apple компани одоогийн байдлаар хэрэглэгчдийн худалдан авалтын чадамжид нийцсэн, харьцангуй хямд бөгөөд Android үйлдлийн системтэй смартфонуудтай өрсөлдөхүйц шинэ загварын iPhone-ийг бүтээхээр тун завгүй ажиллаж байгаа юм.
Б.Энхцэцэг