Баянхонгорыг жишиг аймаг болгоно

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Баянхонгорыг жишиг аймаг болгоно











Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна.

Баянхонгор аймгийн удирдлагууд өнгөрсөн онд ашиглалтад
орсон  Баруун бүсийн худалдааны төвтэй
болсноо Ерөнхийлөгчид танилцууллаа. Хөөсөнцөрийн үйлдвэр, Сэндвичийн үйлдвэр,
Вакум цонх хаалганы үйлдвэр, Металл хаалга цонхны үйлдвэр эрхэлж байгааг Монгол
Улсын Ерөнхийлөгч сайшаалаа. Тус аймгийн удирдлагууд болон тойргоос сонгогдсон УИХ-ын
гишүүд, ХХААЯ, МХАҮТ, аймгийн бизнес эрхлэгчид гээд нийт 300 гаруй хүний
бүрэлдэхүүнтэй чуулж, Баянхонгор аймгийн баруун бүсийн жишиг аймат болгон
хөгжүүлэх хөтөлбөрийг  2008 онд
боловсруулжээ. Энэ нь аймгийн хөдөлмөрчид болоод баруун бүсийн  бусап аймгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр
оруулсан гэж тус аймгийн орлогч дарга О.Тойвгоо хэллээ. Тус аймаг өвөлжилт,
хаваржилтыг  малын хорогдолгүй давахын
тулд нэгдсэн журмаар хадлан бэлтгэж өвс, тэжээлээ нөөцөлжээ. Тэжээл өвсөө
найдвартай, чанартай хадгалахын  тулд
зориулалтын зоорь ч барьсан байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  
болон дагалдан яваа албаны хүмүүс 18.00 цагт Баянхонгор аймгийн иргэдтэй
уулзалт ярилцлага хийнэ. Ингэснээр төрийн тэргүүний Баянхонгор аймагт ажиллах
хөтөлбөр дуусах бөгөөд маргааш Архангай аймагт ажиллана.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж