
Энэ долоо хоногт нэг кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4260 төгрөг, хонины цул мах 4514 төгрөг, үхрийн мах/ястай/ 4775 төгрөг, үхрийн цул мах – 5400 төгрөг, ямааны мах 3400 төгрөг, адууны мах 3620 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Махны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад, үхрийн цул махны үнэ 0.4 хувь, адууны махны үнэ 4.6 хувь, ямааны махны үнэ 7.4 хувиар өссөн бол үхрийн ястай махны үнэ 0.5 хувиар буурчээ.
Б.СҮРЭН