
Уг хөтөлбөрт оролцохоор 80 гаруй залуус санал ирүүлсэнээс нийт 18 хүнийг сонгон шалгаруулжээ. Энэхүү хөтөлбөрийг “Зориг” сангаас зохион байгуулж байгаа бөгөөд цаашид уламжлал болгон жил бүр зохион явуулж байх аж. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн С.Оюун хэлэхдээ энэхүү танхимд нийгмийн манлайлал болсон элит залуус хүрэлцэн ирсэн гэж бодож байна. Элит гэдэг үгийг би хувьдаа ойлгохдоо иргэний үүргээ ухамсарлан байгаль орчинд ээлтэй үйл хийж аливаад хариуцлагатай ханддаг залуусыг гэж ойлгож байна хэмээн хэлсэн юм.
Хөтөлбөрийн хүрээнд залуус байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаанд гар бие оролцож байх юм. Мөн 2011 онд “Нью тел” компани 50 мегаватт хүчин чадал бүхий салхин цахилгаан станц байгуулах төлөвлөгөө гаргажээ.