Ёс зүй, ил тод байдлыг сайжруулах аян зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Ёс зүй, ил тод байдлыг сайжруулах аян зарлалаа

Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас төрийн захиргааны албан хаагчдын ёс зүйг сахиулах, төрийн захиргааны байгууллагуудын ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор “төрийн албан хаагчийн ёс зүй-төрийн байгууллагын ил тод байдал” сэдэвт нэг жилийн аяны өрнүүлээд байна.

 Тус аян нь Төрийн албаны зөвлөлөөс 2011 оныг “Төрийн албан хаагчийн ёс зүй хариуцлагын жил“ болгон зарласантай холбогдуулан Төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг төрийн захиргааны албан хаагч болон төсвийн бусад байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга, захирал эрхлэгч нарын хүрээнд бүтэн жилийн хугацаанд зохион байгуулж, байгууллага сумдын жилийн ажлыг дүгнэх гол шалгуур болгож байгаараа онцлог юм.

Цаашид тус аймгийн төрийн албаны салбар зөвлөл, Хууль зүйн хэлтэс хамтран төрийн албан хаагчдийг ёс зүйтэй шударга байлгаж, иргэдэд хөнгөн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх, төрийн байгууллагуудын ил тод нээлттэй байдлыг   хангуулах талаар нягт хамтран ажиллаж, олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж