Телевизийн шууд нэвтрүүлэгт 4 дэх жилдээ оролцлоо

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Телевизийн шууд нэвтрүүлэгт 4 дэх жилдээ оролцлоо

Жил бүрийн Цагаан сарын дараа Сүхбаатар аймгийн засаг дарга Ж. Батсуурь аймгийнхаа иргэд хөдөлмөрчидтэй телевизийн шууд нэвтрүүлгээр уулздаг болоод даруй 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Уламжлал болон тогтоод байгаа энэхүү уулзалтаар өөрийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үйл ажиллагаагаа  тайлагнахын зэрэгцээ иргэд хөдөлмөрчдийн санаа бодлыг шууд утсаар авч тодорхой хариултуудыг өгдөг билээ.

1-р сарын 20 –ны өдрийн 19 цагаас эхэлсэн 2 цагийн шууд нэвтрүүлэгт давхардсан тоогоор үзэгчдээс 300 гаруй мессеж, 150 гаруй дуудлага ирж аймаг орон нутгийн бүтээн байгуулалт, болж байгаа болохгүй байгаа олон асуудлыг хөндсөн асуултуудыг тавьж хариулт авсан юм. Энэ онд Сүхбаатар аймагт баригдах дулааны станцтай холбоотойгоор шугам сүлжээний асуудлыг хэрхэн шийдвэрлэх, шинээр баригдах цэргийн ангийн боловсон хүчний талаар мөн хот төлөвлөлтөй олон асуудлаар хариулт авахын зэрэгцээ иргэд хөдөлмөрчид өөрт тулгамдсан хувийн асуудлаа ч мөн шийдвэрлүүлэхийг хүсч байлаа.

Аймгийн засаг дарга Ж.Батсуурь өөрийн гаргасан захирамж, шийвдэрүүдтэй холбоотой асуудлуудаас гадна, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа  талаар иргэдийн зүгээс магтаал, зэмлэл 2-ыг хослуулсан нэгэн үдшийг телевизийн дэлгэцнээ өнгөрөөлөө.

Одгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж