Д.Сарангуа өнөөдөр тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Д.Сарангуа өнөөдөр тоглолтоо хийнэ

Сүүлийн
үед сураг алдраад байсан дуучин Д.Сарангуа өнөөдөр бие даасан гурав
дахь тоглолтоо толилуулах гэж байна. “UB Palace”-ын концертын танхимд
19.00 цагт “Нигүүлсэхүйн залбирал” нэртэй шашин урлагийн их цэнгүүн
болно. Тоглолт хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт нь бурхан шашны тухай,
хоёрдугаар хэсэгт 90-ээд онд дуулагдаж байсан ардын дуунууд нь багтжээ.
Тэрбээр урын сандаа бурхан шашны 15 дуутай ба энэ үдэш тайзнаа бүгд
эгшиглэх ажээ. Мөн энэхүү тоглолтод Гандантэгчилэн хийдийн лам нар ерөөл
буяны ном айлдах юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж