Б.Энэбиш: Ямар банк сонгогдох нь тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Б.Энэбиш: Ямар банк сонгогдох нь тодорхойгүй байна

“Эрдэнэс Тавантолгой”   ХК-ийн IPO-г
хийх тендер зарласны дагуу дэлхийд нэр хүнд бүхий 16 хөрөнгө оруу­лалтын
банк саналаа ирүүлсэн. Тэд өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн энэ даваа
гараг хүртэл  “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагуудад “шал­галт” өгсөн.
Харин энэ 16 банкнаас аль нь сонгогдох боломжтой байгааг “Эрдэнэс МГЛ”
компанийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх
захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Энэбишээс тодруулсан юм.

-Хөрөнгө оруулалтын банкаар ямар банк сонгогдох магадлалтай байна вэ?
-“Эрдэнэс Тавантолгой”-н хө­рөн­гийн биржид гаргах хувь­цаа­наас босгох
мөнгө олон тэрбум доллараар яригдаж байгаа. Тиймээс  нэг биш нэлээд
хэдэн хөрөнгө оруулалтын банк сонгох төлөвтэй байгаа. Одоогоор 3-4 банк
сонгоно гэсэн мэдээлэл л өгч чадна. Учир нь хөрөнгө оруулалтын банкийг
сонгон шалгаруулах ажил дуусаагүй байна. 

-Английн “Стандарт чартер” банк манайд салбараа нээхээр ажиллаж
байгаа. Тэгэхээр шал­гаруулалтад орсон энэ банк сонгогдох магадлалтай
гэж үзэж болох уу?

-Энэ, тэр банк сонгогдоно гэж нэрийг нь хэлэхэд цаг хугацааны хувьд эрт
байна. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй. Ямар банк сонгогдох нь
тодорхойгүй байна шүү дээ.

Р.Сарангоо сэтгүүлч                   Улстөрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж