ҮШН МАХН-тай нэгдэх үү?

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

ҮШН МАХН-тай нэгдэх үү?

“Улс төрийн нам: Задрал ба нэгдэл” хэлэлцүүлэгт оролцож буй ҮШН-ын УЗ-ийн гишүүн М.Энхсайханаас зарим зүйлийг тодруулав.

-Та сая 1990 онд өөрийнхөө байгуулалцсан ардчиллыг нэлээд шүүмжиллээ. Черчиллийн үгийг буруу ойлгоод буруу замаар явсан байна гэж та хэлсэн. Юу гэж хэлснийг яаж буруу ойлгосон байж вэ?

-Ганц танхимтай парламентад бүх эрх мэдлээ төвлөрүүлнэ гэдэг бол У.Черчиллийн хэлснээр хамгийн адгийн төрийн хэлбэр гэснийг бид зөв гэж эсрэгээр ойлгоод авчихсан юм билээ. Өнөөдрийг хүртэл үүнийг буруу ойлгож ирсэн байна. Энэ алдааг залруулж, үүнд хүмүүсийн анхаарлыг хандуулах гэж нэлээд шүүмжлэлтэй үг хэллээ. Асуудлын гол нь цаашдаа хоёр танхимтай парламенттай болох хэрэгтэй юм байна. Дээд танхимдаа улс төрийн эрх мэдлээ шилжүүлэх хэрэгтэй юм байна. Доод танхимд улс төрийн намууд хууль тогтоох эрхээ эдлэх хэрэгтэй юм байна. Тэгж байж төрийн дээр нам нь гардаггүй. Намын дээр төр байдаг юм байна гэдгийг ойлгуулахыг хичээлээ.

-Парламентаа шинээр зохион байгуулах хэрэгтэй гэж та үзэж байна уу?

-Ардчилал өөрөө их олон нүүр царайтай. Улс орон болгонд өөр өөрийн гэсэн хэлбэр дүрстэй. Тэр талаас харвал өнөөдрийн миний шүүмжлээд байгаа нь Черчиллийн нэг танхимтай парламенттай ардчилал хамгийн адгийн шүү гэдгийг 1990 онд буруу ойлгоод авчихаж. Тэгэхээр үүнийг өөр шинэ төлөвт оруулах хэрэгтэй юм байна. Монгол ардчиллыг өөрсдөө бодож олох хэрэгтэй болжээ гэдгийг хэлэх гээд байна.

-ҮШН МАХН-тай нэгдэх үү?

-Үүнийг хэлэхэд дэндүү эрт байна. ҮШН бүх намд нээлттэй. Тэдний дотроос манай намын дэвшүүлдэг үндэсний үзэл, үндэсний эрх ашиг, ирээдүйн эрх ашиг гэсэн асуудалтай аль нь илүү ойр байна гэдгийг харна. Тэрнээс биш асуудалд хүүе хааягүй, салхи шуурга шиг хандахгүй.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж