Өнгөрсөн онд 6000 гаруй өргөдөл, гомдол хүлээн авчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн онд 6000 гаруй өргөдөл, гомдол хүлээн авчээ

Өнгөрсөн онд аймгийн Засаг дарга, Тамгын газар, агентлаг албад болон сумдын Засаг даргын Тамгын газарт иргэд, байгууллагаас амаар болон бичгээр, электрон шуудангаар нийтдээ зургаан мянга шахам өргөдөл, гомдол иржээ. Төрийн байгууллагад иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг  судалж үзэхэд  орон сууц, гэр, мөнгөн тусламж дэмжлэг, оюутны сургалтын төлбөр, ажлын байр хүссэн өргөдөл гомдол  52.4 хувийг нь эзэлж байна. 

Аймгийн Засаг дарга долоо хоног бүрийн баасан гарагт иргэдийг хүлээн авч уулзаж санал хүсэлтийг нь сонсож байна. Энэ  онд  нийтдээ 34 удаа  156 иргэнийг албан өрөөндөө хүлээн авч уулзахад иргэд гол төлөв ажлын байр, гэр, орон сууц, тусламж дэмжлэг хүсч байлаа. Ийнхүү иргэд, байгууллагын санал хүсэлтийг зөвхөн өргөдөл  бичгээр болон амаар  авах бус сум, байгууллага, багаар явж судлах ажлыг ч нэлээд хэмжээгээр хийсэн байна. Энэ ажилд аймаг дахь иргэний нийгмийн байгуулагуудыг татан оролцуулж хамтран ажилласан нь үр дүнтэй болсны дээр аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар иргэдийн саналыг  жил улирлын төлөвлөгөөндөө  тусган хэрэгжүүлэх  ажлыг дэс дараатай авч  хэрэгжүүлж эхэллээ.

Г.Сүхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж