“Намын нэр оюуны өмч биш”

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

“Намын нэр оюуны өмч биш”

МАХН-аас зохион байгуулж буй “Улс төрийн нам: Задрал ба нэгдэл” хэлэлцүүлэг үргэлжилж байна. Уг хэлэлцүүлгээр сая МУИС-ийн багш Х.Сэлэнгийн “Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх ба нам”, Сонгогчийн боловсролын төвийн гүйцэтгэх захирал Б.Оюунтуяагийн “Нам ба сонгуулийн луйвар” сэдэвт илтгэлүүдийг сонслоо.

Тэдний илтгэлд дурдсанаар улс төрийн намын нэр бол оюуны өмч биш, зөвхөн оноосон нэр учир аль нэг нам нэг нэрийг үүрд өмчилнө гэсэн ойлголт байж таарахгүй гэлээ. Мөн намын дээр хууль, хуулийн дээр хүний эрх, эрх чөлөө байдаг. Намууд үүнийг мэдэхгүйгээс гишүүдийнхээ сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийг боогдуулж байна гэцгээсэн юм.

Б.Оюунтуяа илтгэлдээ 2008 оны долдугаар сарын 1-ний бужигнаан бол 1,5 сая сонгогчийн сонгуулийн луйврыг эсэргүүцсэн тэмцэл байсныг онцлов. Сонгуульд оролцсон намууд сонгуулийн зардлын тайлан гаргаж өгөхдөө нэг ч төгрөгийг бензин шатахуун, цаас зэрэгт зараагүй гэсэн нь туйлын үнэмшилгүй тайлбар болсныг дурдлаа. УИХ-ын 2008 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшигч нэг тойрогт дунджаар 12 сая, бие даагч 35 сая, Ардчилсан намын нэр дэвшигч 881 сая төгрөг зарцуулсан гэсэн тайлан гаргасан нь тэдний тайлан бодит байдалд хэр нийцтэйг харуулж байна гэсэн юм.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж