Хойд Солонгост 1990-ээд оны үед бүх нийтийг хамарсан өлсгөлөн болж олон хүн үхсэн тухай гунигт мэдээлэл байдаг. Тэгвэл ийм зүйл дахин тохиолдоход ойрхон байна гэж ВВС агентлаг мэдээлж байгаа аж. Хойд Солонгосоос арван найман сарын өмнө дүрвэн ирсэн нэгэн эмэгтэй ВВС-д ярилцлага өгөхдөө лав л түүний нүдэн дээр хэд хэдэн хүн өлсөж үхсэн бөгөөд тэдний дотор хүүхдүүд байсан гэж ярьж байна. Тэр эмэгтэй хэлэхдээ “ Бид байнга л гэдэс хоосон явдаг” гэж хэлжээ.
Энэ мэдээллийг саяхан тус улсад ажиллаад ирсэн НҮБ-ын шинжээчдийн багийн дүгнэлт ч баталж байна. Тэд Хойд Солонгос дахин өлсгөлөнгийн аюулд өртөж болзошгүй болсныг мэдээлсэн байна. Хойд Солонгост болсон ховор тохиох хүйтэн өвөл болон ургац муу гарсан зэрэг шалтгаанаас болж зайлшгүй тусламж хэрэгтэй болж байгаа талаар тус улсын зүгээс мөн Дэлхийн хүнсний хөтөлбөрт хандаж хүсэлт гаргасан гэнэ. Пхеньяаны явуулж байгаа цөмийн хөтөлбөр болон тусламжийн барааг хэрхэн зарцуулж байгаа зэргээс болгоомжилж АНУ хоёр жилийн өмнөөс тус улсад тусламж үзүүлэхээс татгалзсаар байгаа билээ.

Видеог энд дарж үзнэ үү
М.Наст