Жонни Депп “Rango”-д дуу оруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Жонни Депп “Rango”-д дуу оруулжээ

"Карибын тэнгисийн дээрэмчин" киноны найруулагч гол дүрийн жүжигчин хоёрын хамтын бүтээл “Rango”. Найруулагч Гор Вербински цоо шинэ санаа бүхий анимэйшн дээр ажиллахдаа үнэнч хамтран зүтгэгч Жонни Деппийг ч мөн гол дүрдээ дуу оруулахад урьсан нь энэ аж. Энэ оны гуравдугаар сарын 4-нд АНУ-д нээлтээ хийх бүрэн хэмжээний энэ хүүхэлдэйн кино нь энэ оны хамгийн өндөр амжилт, ашиг орлого олох супер анимэйшн хэмээн мэргэжилтнүүд, дэлгэцийн урлагийн фэнүүдийн зүгээс хүлээлт үүсгээд буй.

Рэнго нэрт хамалеоны хөгжилтэй адал явдлууд, дахин давтагдашгүй өвөрмөц орчин дүрслэл, дээд зэргийн компьютер график зэрэг нь хослож тус бүтээлийг гайхалтай хэмээн нэрлэгдэхэд хүргэжээ. Тус хүүхэлдэйн кинонд бараг 30-аад бие даасан өвөрмөц дүрүүд гарах бөгөөд Paramount pictures-ын бүтээл аж.

Нэрт жүжигчин Жонни Депп өмнө нь "Үхдэл сүйт бүсгүй" хүүхэлдэйн кинонд гол дүрд нь дуу оруулж байсан туршлагатай. Тиймээс ч Рэнгогийн дүрийг ямар ч анимэйшны дуу оруулалтаас дутахгүй дуу оруулсан гэнэ. Хүүхэлдэйн киноны хөгжмийг нэрт хөгжмийн зохиолч Ханс Зиммер бичжээ. Ханс Зиммер бол маш олон алдартай киноны хөгжмийг бичиж байсан түүхтэй билээ. "Сувдан эрэг", "Сүүлчийн самурай", "Шөнийн хүлэг баатар", "Артур хаан", "Мегамайнд", "Мадагаскар" гээд түүний хөгжмийг нь бичсэн олон алдартай киноны нэрс тасрахгүй.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж